“Ойн тухай” хуулийн 11 дүгээр зүйл, “Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай” хуулийн 27 дугаар зүйлийн 4, 30 дугаар зүйлийн 3 дахь заалтыг үндэслэн ТУШААХ нь:
1. “Тусгай хамгаалалттай газар нутгийн ойд ойн аж ахуйн арга хэмжээ явуулах журам”-ыг хавсралтын ёсоор баталсугай.
2. Энэхүү журмыг хэрэгжүүлэх, явцад нь хяналт тавьж ажиллахыг Тусгай хамгаалалттай газар нутгийн удирдлагын хэлтэс /Б.Баярмагнай/, ойн нөөц бүхий тусгай хамгаалалттай газрын хамгаалалтын захиргаадын дарга нарт үүрэг болгосугай.
3. Энэ журам гарсантай холбогдуулан ойжуулалт, ойн аж ахуйн арга хэмжээний санхүүжилтээс 2003 оноос эхлэн Тусгай хамгаалалттай газар нутгийн хамгаалалтын захиргаадын ойжуулалт, ой зохион байгуулалтын ажилд шаардагдах хөрөнгийг жил бүр тусгаж хуваарилах, ойжуулалтын ажлыг хүлээн авч, хяналт тавьж ажиллахыг Байгаль, ой, усны нөөцийн газар /Ө.Хоролдаваа/-т даалгасугай.
САЙД У.БАРСБОЛД
2003 оны 05 дугаар сарын 12-ны өдөр улсын бүртгэлийн 2008 дугаарт бүртгэсэн.
© 2017 Тусгай хамгаалалттай газар нутгийн сүлжээ