Хууль, эрх зүй

ТУСГАЙ ХАМГААЛАЛТТАЙ ГАЗАР НУТАГТ АЯЛАЛ ЖУУЛЧЛАЛ ЯВУУЛАХ ЖУРАМ

Нэг. Аялал жуулчлалын үйл ажиллагаа явуулах зөвшөөрөл

  1. ТХГН-т байнга байрлаж, аялал жуулчлалын үйл ажиллагаа эрхлэх тохиолдолд БОС-ын 218-р тушаалаар “Тусгай хамгаалалттай газар нутаг дэвсгэрт газар ашиглах зөвшөөрөл олгох журам”-д заасан нөхцөл болзлын дагуу БОНХАЖЯ-ны холбогдох газраас “ТХГН-т газар ашиглах гэрчилгээ”-г олгоно.
  2. ТХГН-т батлагдсан замын дагуу жуулчдыг аялуулах тохиолдолд ТХГН-ийн хамгаалалтын захиргаатай хийсэн гэрээний үндсэн дээр явагдана.

Хоёр. Хориглох үйл ажиллагаа

  1. ТХГН дэвсгэрт газар ашиглах гурвалсан гэрээ байгуулаагүй, гэрчилгээгүй, эсвэл хугацааг нь сунгуулаагүй;
  2. Гэрээнд заагдаагүй үйл ажиллагаа явуулах
  3. Байгаль орчинд нөлөөлөх байдлын ерөнхий болон нарийвчилсан үнэлгээ хийлгээгүй, уг үнэлгээнд ороогүй зураг, төслөөр барилга байгууламж барих, ашиглах;
  4. Аялал жуулчлалын зориулалтаар ашиглаж буй газраа өөр зориулалтаар ашиглах, бусдад бүтнээр нь буюу хэсэгчлэн шилжүүлэх, түрээслүүлэх, зарах, барьцаалах;
  5. Зөвшөөрөлгүйгээр байгалийн дагалт баялаг ашиглах, хөрс ус болон байгалийн баялгаас дээж авах, амьтан барих, ургамал түүх мөн тухайн нутаг дэвсгэрт унаган бус амьтан ургамал оруулж ирэх, түүх соёлын дурсгалт зүйлсийг гэмтээх, байрнаас нь хөдөлгөх;
  6. “ТХГН-ийн тухай” Монгол улсын хууль болон тухайн газрын хамгаалалтын нийтлэг бөгөөд онцлог горим, мөн байгаль хамгаалах бусад хууль тогтоомжийг зөрчсөн үйл ажиллагаа явуулах;
  7. Жуулчдыг батлагдаагүй замаар ачлуулах;
  8. Хуурай хог хаягдал, бохир усыг ил задгай хаяж, ургамал, агаарыг бохирдуулах болон байгаль орчны тэнцвэрт байдалд сөрөг нөлөө үзүүлэх үйл ажиллагаа явуулах;
  9. Нутаг дэвсгэрээрээ дайран өнгөрч яваа жуулчдаас журмаар батлагдсан жишгээс бусад хэлбэээр татвар, төлбөр, хураамж авахгүй байх;