2018 оны 07 сарын 06
Хамгаалалтын захиргааны дарга, мэргэжилтэн М.Үүрийнтуяа, М.Номинзул, Э.Банзрагч, Ж.Батбилэг байгаль хамгаалагч Б.Шинэхүү, Р.Энхчимэг, Х.Батдэлгэр, нар оролцлоо. Тухайн сургалт 2 өдөр үргэлжилсэн бөгөөд эхний өдөр сэг зэм таних онолын хичээлийг 6 цаг судлан, хоёр дахь өдөр нь хээрийн дадлага ажлыг "Б" хэсэг болох Номгон багийн нутагт хийж гүйцэтгэлээ. Хулгайн анд өртсөн болон зэрлэг махчинд идүүлсэн сэг зэмийн ялгааг таних аргад байгаль хамгаалагч болон мэргэжилтнүүд сайн суралцлаа.
Сургалтын эхний өдөр онолын хичээлүүд зохион байгуулагдсан бөгөөд 2 дахь өдөр нь хээр хөдөө хулангийн сэг зэм, насжилтыг тодорхойлж үхлийн шалтгааныг нь тодорхойлон ажилласан. Хүмүүсийн хулгайн ан үйлдсэн тодорхой жишээ нь хууль бусаар агнахдаа мөчилдөг, хурц хутгаар арьсыг нь ярж эсвэл цулбуурдах, тулмалах, цээжний хэнхэрцэгийг салган үлдээх гуяыг нь салган авч явах зэрэг байдал түгээмэл байна. Арьсыг нь мөчрүү нь татаж үлдээсэн ул мөр байдаг. Мөн хулангийн зэмний орчимд хар сүүлийн зэм мөн тохиолддг. Ойр хавьд нь тэмээ бусад малын зэм мөн тааралддаг.
© 2017 Тусгай хамгаалалттай газар нутгийн сүлжээ