2018 оны 06 сарын 07
Байгаль орчны хуулийн хэрэгжилт, хяналт шалгалтын шинэлэг арга хэлбэр болох СМАРТ системийн 3 хоногийн сургалтанд хамрагдлаа.
Дэлхий даяар 200 гаруй тусгай хамгаалалттай газар нутагт СМАРТ аргыг хэрэглэж байгаа бөгөөд тухайн газар нутагт байгаль орчны хуулийн хэрэгжилт, хяналт шалгалтанд хэрэглэж буй орчин үеийн шилдэг арга юм. Монгол улсын хэмжээнд 33 хамгаалалтын захиргаа байдгаас манай Говийн бага дархан цаазат газрын хамгаалалтын захиргаанд аргачлалыг нэвтрүүлээд 1 жил болсон байна.
Сургалтыг Байгаль орчин аялал жуулчлалын яамны Тусгай хамгаалалттай нутгийн удирлагын газар болон Байгаль, зэрлэг амьтдыг хамгаалах нийгэмлэгийн Монгол дахь төлөөлөгчийн газар хамтран Цэнгэг усны нөөц, байгаль хамгаалах төвд зохион байгуулсан бөгөөд хамгаалалтын захиргааны дараг мэргэжилтэн нар хамрагдлаа.
© 2017 Тусгай хамгаалалттай газар нутгийн сүлжээ