2018 оны 05 сарын 22
Монгол улсад одоогийн байдлаар 489 зүйлийн шувуу бүртгэгдсэн байдаг бөгөөд шувуудыг суурин амьдралтай, нүүдлийн, дайран өнгөрдөг, өвөлждөг, тохиолдлоор дайрдаг хэмээн ялгадаг байна. Монгол оронд 4 дүгээр сараас эхлэн нүүдлийн шувууд ирдэг. Жимс идэштэн шувууд оройтож, шавьж хорхой идэштэн шувууд нь эрт нүүдэллэдэг. Монгол орны шувууд ихэвчлэн 5-6 дугаар сард үүрлэж үрждэг.
Уг өдрийг угтан 2018 оны 05 сарын 12 нд Ханбогд сумын ЕБС-ийн сурагчдын дунд 6-8 дугаар ангийн сурагчдад гар зургийн уралдаан, Эко клубийн сурагчдад Далайн булагт очиж шувуу ажиглах аялал зэрэг үйл ажиллагаануудыг зохион байгууллаа. Энэ үйл ажиллагаанд манай ГБДЦГХЗахиргаа, ЗДТГ, Оюу толгой ХХК, Саппорт сервис монголиа ХХК зэрэг байгууллагууд хамтран оролцлоо.
Оюу толгой ХХК-ий ЭМААБОАБ-ын хэлтэсийн Амьтан судлаач Мягмаржав Эко клубийн сурагчдад шувуудын тухай сонирхолтой илтгэл тавьлаа. Тус компаниас аялалд шаардлагатай машин техник, дуран, Ханбогдын шувууд ном зэрэг хэрэгслүүдээр ханган ажиллалаа.
Саппорт сервис монголиа ХХК нь тус аялалын сурагчдын үдийн цайгаар хангаж ажиллалаа.
/2018.05.12/
© 2017 Тусгай хамгаалалттай газар нутгийн сүлжээ