2018 оны 02 сарын 27
Говийн Бага Дархан Цаазат Газрын хамгаалалтын захиргааны Б хэсэг болох Хатанбулаг сумын 4-р багийн Үхэр чулуу гэдэг газар өвөлжиж байгаа малчин Ц.Баянмөнхийн өвчилсөн малаас дээж авч шинжлүүлэхэд улсын мал эмнэлэг Ариун цэврийн төв лаборатори 2018 оны 02 сарын 23-ны өдрийн шинжилгээний дүнгээр малын гоц халдварт шүлхий өвчин болох нь батлагдсан тул 2018 оны 02 сарын 24-ны өдрийн 09 цаг 00 минутаас эхлэн Гамшгаас хамгаалах өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэгт шилжүүлсэн. Иймээс нийт ард иргэд малчид та бүхэнд сэрэмжлүүлж байна.
Хорио цээрийн дэглэм тогтоосонтой холбогдуулан тухайн бус нутаг дахь хүн мал ,ердийн болон тээврийн хэрэгслийн хөдөлгөөнийг хязгаарлаж байнгын хяналтын цэг, хөдөлгөөнт эргүүл гаргах өвчлөл тархалтаас сэргийлсэн арга хэмжээг ав хэрэгжүүлж байна.
© 2017 Тусгай хамгаалалттай газар нутгийн сүлжээ