Говийн Бага ДЦГ-ны Хамгаалалтын Захиргаа Хайрхан багийн Засаг дарга С.Батбилэг, ЗДТГазар, Хайрхан багийн , ажилчдаас бүрдсэн Ажлын хэсэг 2-р сарын 2-4 ний өдрүүдэд Цагаан хаданд бүх нийтийн хог цэвэрлэгээг зохион байгуулж ажиллалаа. Баасан гарагт үйлчилгээний газрууд болон гэрүүдээр орж зар мэдээлэл хүргэж, гарын авлага тараах ажлыг хийсэн юм. Хагас сайн өдөр Цагаан хаданд үйл ажиллагаа явуулж байгаа Гаалийн хяналтын бүсүүд, үйлчилгээний газрууд, иргэд ойр орчмынхоо хогийг цэвэрлэж, нийт 10 гаруй газар хуримтлагдсан хур хогийг цэвэрлэж хогийн цэгт төвлөрүүлсэн бөгөөд хогийн цэг дүүрсэн байсныг дарж булшилан талбай гаргалаа. 
Бүтэн сайны өдөр 10:00 цагт Цагаан хадын зүүн тийш гарч хээрийн хог цэвэрлэгээг зохион байгуулав. Энэ удаагийн бүх нийтийн цэвэрлэгээнд Гаалийн хяналтын бүсүүд нэгдсэн зохион байгуулалттайгаар оролцож нийт 850 л түлш, халуун цай, үзэмний шүүс, арцаар үйлчилж, “Уужим-Од” ХХК 4 самосволл, “Эрхэм сүлд Монгол” ХХК, “Урчуул отог”ХХК тус бүр нэг ковш гаргаж, Гашуун сухайт дахь хилийн мэргэжлийн хяналтын хэлтэс, Гэрээт цагдаагийн тасаг хамтран зохион байгуулж ажиллалаа. 
Хог цэвэрлэгээнд 16 Гаалийн хяналтын бүс, Тээврийн компаниуд, "Гашуун сухайт авто зам", Тэгш плант ХХК зэрэг 21 ААН-ийн 77 ажилчин, дэлгүүр, цайны газрууд болон үйлчилгээний газруудаас 69 иргэн, 38 хувь хүмүүс оролцож 5 портер машинтай иргэн хогийг цугуулан ачиж, нийт 25 самосволл буюу 512м/куб хог цэвэрлэлээ.

Image
HIRING

COME TO JOIN OUR TEAM !

Join Now