Биотехникийн ажил

2018 оны 02 сарын 01

                   2018 оны 01 сарын 26 ны өдөр ГБДЦГХЗахиргаа, Цант уул ХХК-тай хамтарсан багийн Биотехникийн ажлыг ГБДЦГХЗ -ны А хэсэг болох Улаан Булаг,  Элэгний задгай орчимын газар нутагт очиж 20 боодол өвс, 4 тн мөсийг тавьж зэрлэг амьтдыг ундааллаа. Манай хамгаалалтын захиргаа нь Цант уул ХХК-тай 2013 оноос хойш хамтарч биотехникийн ажлыг жил бүр хийж хэвшсэн билээ. Хамгаалалтын захиргааны Ч.Батсүх даргаар ахлуулсан 2 байгаль хамгаалагч, 2 мэргэжилтэн, Цант уул ХХК-ны байгаль орчны мэргэжилтэн,  бусад албан хаагчийн хамт, мөн Сумын засаг даргын орлогч ийн хамт  нийт  16 хүний бүрэлдэхүүнтэй ажиллалаа.

                       Зураг.1 мөс хагалж, бэлтгэж буй байдал

                   Зураг.2 Мөс буулгаж, өвс тавьж буй байдал

Image
HIRING

COME TO JOIN OUR TEAM !

Join Now