2018 оны 01 сарын 23
Сүүлийн жилүүдэд Хар сүүлт, Аргаль, Янгир зэрэг зэрлэг амьтад нь байгалийн болон хүний үйл ажиллагааны нөлөөлөлд өртөн тоо толгой нь буурсаар байгаа билээ. хавар зуны улиралд бороо хур орохгүйгээс, өвлийн улиралд цас орохгүй байгаагаас үүдэн задгай ус ховордож тэдгээр амьтад зундаа авах ёстой тарга хүчээ гүйцэд авч чадахгүй байгаа нь Говийн туруутан амьтад ус хайж, өргөн уудам нутгийг хөндлөн гулд туулахдаа хулгайн ан, малчин айлын гэрийн нохойд хөөгдөх зэрэг эрсдэлд их өртөх болсон. Үүнээс үүдэн ГБДЦГ-ын хамгаалалтын захиргаа нь 2018 оны 01 сарын 07-ны өдөр Ханбогд сумын нутагт Ханбогд сумын ЗДТГазар хамтарч зэрлэг амьтны гол байршил нутагт Цагаан толгой, Уртын гол, Далай зэрэг газарт мөс хагалж өвс тавьж биотехникийн арга хэмжээг авч хэрэгжүүллээ.
© 2017 Тусгай хамгаалалттай газар нутгийн сүлжээ