2017 оны 08 сарын 15
Байгаль, зэрлэг амьтдыг хамгаалах нийгэмлэг (WCS)-ийн монгол дахь төлөөлөгчийн газраас Өмнөд говийн бэлчээрийн хяналт шинжилгээний ажлын хүрээнд бэлчээрийн нөхцал байдлыг үнэлэх тоон загвар боловсруулах сургалтыг 2017.08.05-ны өдөр Өмнөговь аймгийн Ханбогд суманд зохион байгууллаа. Дээрх сургалтанд Өмнөговь аймгийн Ханбогд, Номгон, Баян-Овоо, Манлай, Дорноговь аймгийн Хатанбулаг сумдын малчдын төлөөлөл болон мал эмнэлгийн үржлийн тасгийн дарга, мэргэжилтнүүд, Говийн бага дархан цаазат газрын Хамгаалалтын захиргааны байгаль хамгаалагчид хамрагдлаа.
© 2017 Тусгай хамгаалалттай газар нутгийн сүлжээ