2017 оны 06 сарын 19
"Говийн Бага" дархан цаазат газрын хамгаалалтын захиргаа нь Дэлхийн цөлжилттэй тэмцэх өдрийг тэмдэглэн өнгөрүүллээ.
Олон улсын цөлжилттэй тэмцэх өдрийг жил бүрийн 06 сарын 17 нд тэмдэглэдэг уламжлалын дагуу энэ жил “Бидний газар, Бидний гэр, Бидний ирээдүй” гэсэн уриан дор тэмдэглэн өнгөрүүллээ.
Энэ жилийн цөлжилттэй тэмцэх өдрийг Говийн Бага дархан цаазат газрын хамгаалалтын захиргаа нь Ханбогд сумын ЗДТГ, Оюу толгой ХХК, Галба Өөш Долоодын сав газартай хамтран зохион байгууллаа.
Уг өдрийн хүрээнд Ханбогд суманд үйл ажиллагаа явуулдаг албан байгууллагуудын дунд “Цөлжилтийн талаарх лекц, цөлжилтийн тухай кино, видео” бичлэглэгийг үзүүлж дараагаар нь Оюу толгой ХХК-ны Байгалийн ургамлын үржүүлгийн газартай танилцуулж, байгалийн ургамлын үржүүлэгийн газрын ойролцоох хогийг түүж цэвэрлэх арга хэмжээг зохион байгууллаа.
Энэхүү арга хэмжээг гурван байгууллага хамтран зохион байгуулсан ба нийт 10 байгууллагын албан хаагчид оролцлоо.

© 2017 Тусгай хамгаалалттай газар нутгийн сүлжээ