2017 оны 05 сарын 15
Дэлхийн нүүдлийн шувуудын өдрийг 2006 оноос эхлэн жил бүр дэлхий даяар тэмдэглэсээр ирсэн. Үүний гол зорилго нь нүүдлийн шувуудыг амьдарч буй орчинтой нь хамт хамгаалах шаардлагатай байгааг хүн бүрт ойлгуулахад оршино.
Энэ өдрийг жил бүр 5-р сарын хоёр дахь 7 хоногийн амралтын өдрүүдэд дэлхийн өнцөг булан бүрт шувуудын судалгаа ба хамгаалал, танин мэдэхүйн сургалт, сурталчилгаа хийх, шувуучлах аяллыг зохион байгуулдаг юм.
Энэ жил Говийн Бага дархан цаазат газрын хамгаалалтын захиргаа нь Ханбогд сумын Ерөнхий боловсролын сургуулийн 7-р ангийн сурагчдын дунд НҮҮДЛИЙН ШУВУУ сэдэвт гар зургийн уралдаан, ЭКО КЛУБЫН сурагчдын дунд ШУВУУ АЖИГЛАХ үйл ажиллагааг зохион байгууллаа.
Хамтран зохион байгуулагч байгууллагууд:
Ханбогд сумын Засаг даргын тамгын газар
Ханбогд сумын ерөнхий боловсролын сургууль
Оюу толгой ХХК
Монголын шувуу судлалын нийгэмлэг зэрэг байгууллагуудтай хамтран зохион байгуулаа.
© 2017 Тусгай хамгаалалттай газар нутгийн сүлжээ