2017 оны 05 сарын 03
Байгаль орчин, Аялал жуулчлалын сайд, Нийслэлийн засаг даргын хамтарсан тушаал, захирамж гарч байгаатай холбогдуулан Говийн Бага дархан цаазат газрын хамгаалалтын захиргаа нь өөрийн хариуцсан газар нутагт хог цэвэрлэх үйл ажиллагааг зохион байгууллаа.
Хамтран оролцсон байгууллага:
Уг ажилд Ханбогд сумын ерөнхий боловсролын сургуулийн Байгаль хамгаалах Эко клубын 25 гишүүн, удирдагч багш Б.Өлзийсүрэн, Хилчин клубын 33 гишүүн, удирдагч багш Б. Бямбацогт, Сум дундын эмнэлэгийн 4 эмч, Цаг уурын өртөө 4 мэргэжилтэн, Оюу толгой ХХК 1 мэргэжилтэн, хамгаалалтын захиргааны дарга, 4 мэргэжилтэн, жолооч, галч гэсэн бүрэлдэхүүнтэй цэвэрлэгээг хийж гүйцэтгэлээ.
Төлөвлөгөөт ажил:
Ханбогд сумаас Цагаан толгой хүртлэх 8 км зайд явган аялал хийж, Цагаан толгой орчмын хог хаягдлыг цэвэрлэх.
Ханбогд сум орчмын Их булаг, Далай гэсэн булагуудын хогийг цэвэрлэх, цэвэрлэсэн хогийг ачуулах
гэсэн төлөвлөгөөний дагуу ажиллаж, хог түүж түүсэн хогийг ачууллаа.
© 2017 Тусгай хамгаалалттай газар нутгийн сүлжээ