Оюу толгой ХХК-ы Байгаль орчны дүйцүүлэн хамгаалах хөтөлбөрийн хүрээнд Байгаль, зэрлэг амьтдыг хамгаалах нийгэмлэг (WCS) Говийн Бага Дархан Цаазат Газрын (ДЦГ) Хамгаалалтын захиргаанд Тусгай Хамгаалалттай Газрын (ТХГ)-ын хуулийн хэрэгжилт болон байгаль орчны эсрэг гэмт хэрэг, ялангуяа хулгайн антай тэмцэх СМАРТ аргачлалыг 2016 оны 9-р сараас хэрэгжүүлж эхлээд байгаа билээ. Энэ ажлын хүрээнд СМАРТ/SMART (Spatial Monitoring and Reporting Tool)-ийн програмыг Монгол хэлнээ хөрвүүлэн нутагшуулаад байна. Байгаль Орчин, Аялал Жуулчлалын Яам (БОАЖЯ)-ны Тусгай хамгаалалттай нутгийн удирдлагын газартай хамтран 2017 оны 4-р сарын 19-нд нээлтийн үйл ажиллагаа БОАЖЯ-ны Хаан танхимд 16:00 цагаас болсон.

СМАРТ/SMART (Spatial Monitoring and Reporting Tool) нь Тусгай хамгаалалттай газар нутагт байгаль хамгаалагч хяналт шалгалт хийж, мэдээ цуглуулан, түүнийгээ програм ашиглан нэгтгэж, дүн шинжилгээ хийх, дараагийн хяналт шалгалтын зорилтыг тодорхойлох, тайлагнах цогц арга юм. Ингэснээр тухайн газар нутагт БАЙГАЛЬ ХАМГААЛЛЫН ХУУЛЬ ТОГТООМЖИЙН ХЭРЭГЖИЛТИЙГ ХАНГАХ АЖИЛ ЖИГДЭРЧ ҮР ДҮНТЭЙ БАЙГАЛЬ ХАМГААЛЛЫН үйл ажиллагааг хэрэгжүүлэх боломжтой болдог.

Image
HIRING

COME TO JOIN OUR TEAM !

Join Now