2017 оны 04 сарын 05
Байгаль хамгаалах “Нүүдэлчин хайрцаг” сургалтыг амжилттай зохион байгуулав
Оюу толгой ХХК-ны Байгаль орчны дүйцүүлэн хамгааллын ажлын хүрээнд Байгаль зэрлэг амьтдыг хамгаалах нийгэмлэг (WCS)-ийн Монгол дахь Төлөөлөгчийн газраас Говийн Бага дархан цаазат газрын хамгаалалтын захиргаатай хамтран 3 дугаар сарын 31 ний өдөр Ханбогд сумын ЕБС-ийн 6-9 дүгээр ангийн 12-15 насны сурагчдад байгаль хамгааллын 25 хичээл бүхий “Нүүдэлчин хайрцаг” хичээлүүдээс 5 хичээл зааж тоглуулахын зэрэгцээ Биологийг төрөл зүйл, байгаль хамгааллын чиглэлээр сургалт зохион байгууллаа.
Сургалтаар “Би хэн бэ”, “Ивээл өнгө”, “Зохилдолгооны оньсого”, “Чонын зохилдлогоо”, “Идэш тэжээлийн гинжин хэлхээ” болон “Амьдрах орчны хомсдол” зэрэг хичээлүүдийг 22 сурагчдад заалаа. Сургалтын амжилт 64% байв.
Нүүдлийн аянчин хайрцаг нь экологийн боловсрол олгох 25 хичээлтэй, холбогдох материалиудтай бөгөөд ЕБС-ийн биологийн хичээлийг баяжуулах, хичээлийг үйл хөдлөлтэй, сонирхолтой, багаар болон бие даан гүйцэтгэх чадварыг эзэмшүүлэх мөн сурагчдад өргөн далайцтай мэдлэгийг олгодогоороо онцлог юм.
Тус нүүдлийн аянчин хайрцаг нь 2007 оноос хойш хэд хэдэн аймгуудийн сургууль, Тусгай хамгаалалттай газар нутгуудын (ТХГН) хамгаалалтын захиргаа, малчдын нөхөрлөл, цэцэрлэг, экологийн клубүүдэд амжилттай хэрэгжээд өдгөө 10 дахь жилтэйгээ золгож байна. Байгаль хамгааллын талаар бусадтайгаа мэдлэгээ хуваалцах, сонирхон цааш судлах, зөв ухамсарлан хандлагаа өөрчлөхөд чухал бөгөөд байгальд ээлтэй хүүхэд бэлдэхэд онц ач холбогдолтой юм. Цаашид Ханбогд сумын сургуультай хамтран ажиллах болно.
© 2017 Тусгай хамгаалалттай газар нутгийн сүлжээ