2017 оны 03 сарын 23
Хүүхэд багачууд болон орон нутгийн иргэдэд маш ойлгомжтой, хөгжилтэй байдлаар байгаль орчны мэдлэг олж авах, газар нутгаа хамгаалж, түүнд илүү ойртон таньж мэдэхэд нь чиглэгдсэн энэхүү байгаль хамгаалах нүүдэлчин хайрцаг сургалт нь ихээн ач холбогдолтой юм.
Байгаль, зэрлэг амьтан хамгаалах судлах нийгэмлэгийн санаачлагаар “Говийн Бага” дархан цаазат газрын хамгаалалтын захиргаанд хүлээлгэн өгсөн бөгөөд энэ хайрцаг нь говь цөлийн экосистемийг танин мэдэхэд чиглэгдэн бэлтгэсэнээрээ онцлог давуу талтай сургалт юм.
“Говийн Бага” дархан цаазат газрын хамгаалалтын захиргаа нь “Байгаль хамгаалах нүүдэлчин” хайрцагийг 2 дахь жилдээ аялуулж байгаа бөгөөд энэ хугацаанд нийт 200 гаруй хүүхэд залуус хамрагдсан ба энэ удаагийн “Байгаль хамгаалах нүүдэлчин хайрцаг” экологийн боловсрол олгох сургалтаар Өмнөговь аймгийн Ханбогд, Баян-Овоо сумдын Ерөнхий боловсролын сургуулийн 5-р ангийн багш, сурагчид хамрагдлаа. Энэ удаа сургалтанд 2 сумын 45 сурагч хамрагдсан байна.
© 2017 Тусгай хамгаалалттай газар нутгийн сүлжээ