2017 оны 01 сарын 13
Биотехникийн ажил
Сүүлийн жилүүдэд хулан, хар сүүлт, цагаан зээр, аргаль, янгир зэрэг зэрлэг амьтад нь байгалийн болон хүний үйл ажиллагааны нөлөөлөлд өртөн тоо толгой нь буурсаар байгаа билээ. Монголын Говь цөлд амьдардаг дэлхийд ховордож буй зэрлэг амьтдын байгалийн үхэл хорогдолд гол нөлөөлж буй хүчин зүйл нь усны хомсдол юм.
Хавар, зуны улиралд бороо орохгүйгээс, өвлийн улиралд цас орохгүй байгаагаас үүдэн задгай ус ховордож, тэдгээр амьтад зундаа авах ёстой тарга хүчээ гүйцэд авч чаддаггүй байгаа нь Говийн туруутан амьтад ус хайж, өргөн уудам нутгийг хөндлөн гулд туулахдаа хулгайн ан, малчин айлын гэрийн нохойд хөөгдөх зэрэг эрсдэлд илүү их өртөх болсон.
Үүнээс үүдэн Говийн бага дархан цаазат газрын хамгаалалтын захиргаа нь 2017 оны 01-р сарын 12 ны өдөр ГБДЦГ-н хамгаалалтын захиргааны “А” хэсэг болох Баян-овоо сумын Толь худаг – Таван алд – Элгэний задгай зэрэг зэрлэг амьтны гол байршил нутагт мөс, өвс, хужир тавьж биотехникийн арга хэмжээг авч хэрэгжүүллээ.
Энэхүү биотехникийн ажилд Говийн Бага ДЦГ-ын Хамгаалалтын захиргаа, Баян-Овоо сумын ЗДТГ, Мөнхноён Суврага ХХК хамтран ажилласан ба биотехникийн ажилд нийт 15 боодол өвс, 200 кг хужир, 1,6 м3 мөс тавьсан ба хөлдсөн мөсийг хагалж усыг задгайлав.
© 2017 Тусгай хамгаалалттай газар нутгийн сүлжээ