2017 оны 01 сарын 10
Говийн бага дархан цаазат газрын хамгаалалтын захиргааны хамт олон биотехникийн ажлыг хийж гүйцэтгэлээ
Сүүлийн жилүүдэд хулан, хар сүүлт зээр, аргаль, янгир зэрэг зэрлэг амьтад нь байгалийн болон хүний үйл ажиллагааны нөлөөлөлд өртөн тоо толгой нь буурсаар байгаа билээ. Монголын Говь цөлд амьдардаг дэлхийд ховордож буй зэрлэг амьтдын байгалийн үхэл хорогдолд гол нөлөөлж буй хүчин зүйл нь усны хомсдол юм.
Дэлхийн дулаарал, хуурайшил эдгээр амьтдын тоо толгойн бууралтад бодитой нөлөөлж байна. Хавар, зуны улиралд бороо орохгүйгээс задгай ус ховордож тэдгээр амьтад зундаа авах ёстой тарга хүчээ гүйцэд авч чаддаггүй байгаа нь Говийн туруутан амьтад ус хайж, өргөн уудам нутгийг хөндлөн гулд туулахдаа хулгайн ан, малчин айлын гэрийн нохойд хөөгдөх зэрэг эрсдэлд илүү их өртөх болсон. Үүнээс үүдэн Говийн бага дархан цаазат газрын хамгаалалтын захиргаа нь 2016.12.23 -12.26 ны хооронд Өмнөговь аймгийн Номгон сумын нутаг Мухар хад, Улаан булаг, Баян-Овоо сумын нутаг Элгэн хад зэрэг газарт амьтны амьдрах орчыг сайжруулах, мөс тавьж, мөс хагалж биотехникийн ажил хийв.
© 2017 Тусгай хамгаалалттай газар нутгийн сүлжээ