2017 оны 01 сарын 09
Говийн бага дархан цаазат газрын хамгаалалтын захиргаа нь Байгаль, зэрлэг амьтан хамгаалах нийгэмлэгтэй (WCS) хамтран Хууль бус хулгайн антай тэмцэх төслийг хэрэгжүүлж байгаа бөгөөд 2017.01.05-01-07ны хооронд Смарт программд дата мэдээгээ орууллаа.
Мөн энэ үеэр 2016 оны ажлыг дүгнэх, 2017 оны үйл ажиллагааны төлөвлөгөө болон хамтран ажиллах гэрээ хэлэлцээрүүдийг хэлэлцэв.
2016 оны 09 сараас 11 сарын хооронд 2 аймгийн 7 сумын нутгаар нийт 72 удаагийн эргүүл хийсэн ба эргүүлийн үеэр 25000 амьтад ажиглагдаж, 18680 км замыг туулсан байна.
© 2017 Тусгай хамгаалалттай газар нутгийн сүлжээ