Дархан цаазат газрын "Б" хэсгийн ургамлын аймаг ном хэвлүүллээ. Тус номонд орсон мэдээллээр энэ бүс нутгийн “Б” хэсэгт 38 овгийн 118 төрөлд хамаарах  155 зүйл ургамал бүртгэгдсэнээс үйлдвэрийн 4 зүйл, унаган ургамал 17 зүйл,  улаан номонд орсон 13 зүйл, нэн ховор  11 зүйл, ховор 7 зүйл, эмийн гоц ашигтай 68 зүйл, хүнсний 9 зүйл ургамал ургадаг байна.

4 зүйлийн мод, 27 зүйлийн сөөг, 5 зүйлийн сөөгөнцөр, 83 зүйлийн олон наст өвслөг ургамал, 36 зүйл нэг ба хоёр наст ургамал ургадаг болохыг судалгаагаар тогтоогдсон.

Дээрх мэдээллийг дотроо агуулсан тус номыг Хамгаалалтын захиргаа, ШУА-ийн ерөнхий болон сорилын биологийн хүрээлэн, Улаанбаатарын их сургууль хамтарч  500 ширхгийг Байгаль, зэрлэг амьтдыг хамгаалах нийгэмлэг (WCS)-ийн Монгол дахь төлөөлөгчийн газрын санхүүжилтээр хэвлүүлэв.

Мөн 2016 онд дархан цаазат газрын “А” хэсгийн ургамлын судалгааг шинэчлэн хийж ном болгохоор төлөвлөн ажиллаж байна

Image
HIRING

COME TO JOIN OUR TEAM !

Join Now